Менингококкт халдварын нэг тохиолдол батлагджээ

Менингококкт халдварын нэг тохиолдол батлагджээ

Хуваалцаарай

Халварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээллээ хийлээ.

Мөн үеэр ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Улаанбурхан өвчний тохиолдол эрс нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 2928 тохиолдол батлагдсан. Үүнээс 450 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 340 нь хэвтэн эмчлүүлж байгаа. ЕБС-ын амралт, хонхны баяр, хүүхдийн баяр болох гэж байна. Мөн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхэлнэ. Тиймээс ХӨСҮТ-өөс хүүхдийн зусланд Улаанбурханы дархлаажуулалтад заавал хамрагдах, бусад олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулж, зөвлөмж, мэдээлэл хүргэсээр байгаа. Улаанбурхан өвчний нийт тохиолдлын 77 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Есөн дүүрэгт тархалт өндөр байна. Үүнтэй холбоотойгоор дүүрэг, өрхийн эмнэлгүүдийг эрчимжүүлэн ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний тохиолдлоор ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд эмчлүүлж байна. Үүнээс нэн хүнд гурван хүүхэд байгаа. Хүүхдүүдэд ЭХЭМҮТ болон ХӨСҮТ-ийн хамтарсан баг тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Орны ачаалал сүүлийн үед нэмэгдсэн. Гэрээр зөвлөгөө өгч, буцааж байгаа. Тиймээс хөнгөн хүүхдүүдийг зөвлөмж, мэдээлэл авч гэртээ буцааж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд гэртээ халдвар, хамгааллын дэглэмээ мөн сайтар барихыг сануулъя.

Түүнчлэн өчигдөр /2025.05.22/ нийслэлийн Чингилтэй дүүргээс менингококк халдварын сэжигтэй тохиолдол батлагдлаа. Дөрвөн настай хүүхэд. Хүүхэд одоогоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *