Сэлэнгэ, Төв аймагт гарсан ой, хээрийн түймэр унтраагүй байна

Сэлэнгэ, Төв аймагт гарсан ой, хээрийн түймэр унтраагүй байна

Хуваалцаарай

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн “Хан Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хар бэлчир” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага тавдугаар сарын 23-ны өдрийн 00:31 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын Ойн ангийн ажилтнууд, сумын Мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгааг ОБЕГ мэдээллээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *