Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй

Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй

Хуваалцаарай

Шадар сайд бөгөөд ХҮН намын дарга Т.Доржханд Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Орлогоо нотлох хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм байна. Бүх улстөрчид орлогоо нотлуулъя. Ингэж бүгдээрээ энэ асуудалд цэг тавъя. Нотолж чадаагүй нь орлогоо улсдаа тушаах хэрэгтэй. Нотолж чадсан нь цаашаа явах хэрэгтэй. Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй. Хуулийн байгууллагаас бие даасан байдлаар хэргийг хянаж шалгах үүрэгтэй. Цөөн монголчууд нэг талдаа гарахгүй зөрчил хуваагдал үүсвэл бүр хэцүү. Хэрүүл маргаантай айлд ямар зочин ирэх вэ. Өнөөдөр муу хэлүүлж, адлуулж болно. Ард нь улс орны эрх ашиг байх ёстой. Өнөөдөр Т.Доржханд, Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ муу хүн байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсэж байна. Ингэснээр бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухраагүй. Хэн нэгний өөдөөс цэх хараад үгээ хэлж чадна. Дэд бүтцийн төслүүдээ явуулж, ардчиллаа хөгжүүлнэ. Бид зөөлөн суудал, халуун хөнжил хүсээгүй” гэв.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *