Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

Хуваалцаарай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын захиргаа, хил, гааль, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг хяналтын байгууллагын нэгдсэн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.
Гашуунсухайт боомт 1992 онд байгуулагдсан. БНХАУ-ын Ганцмод боомттой хиллэдэг. Нүүрсний 50 гаруй, зэсийн баяжмалын 57 хувийг экспортолдог.Гадаад худалдааны эргэлтийн хэмжээгээр стратегийн ач холбогдолтой хамгийн том боомт юм.
Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ‘‘Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн бүтээн байгуулалтыг 2019 оны есдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь боомтын тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг өргөжүүлж, хөрш орнуудтай хилийн боомтыг хөгжүүлэх замаар олон улсын худалдаа, бүс нутгийн хөгжлийг дэмжих, экспорт, импортын өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төсөл юм.
Боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө нэвтрүүлэх хүчин чадал багатайн улмаас тээврийн хэрэгслийн 100 гаруй км урт дараалал үүсэж, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж муутай, ачаалал их зэрэг олон бэрхшээл байжээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *