О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн

Хуваалцаарай

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Би хэд хоног чөлөөтэй байж байгаад ирлээ. Мэдээлэл авсан. Хамтарсан Засгийн газар байгуулах үйл явцыг анхнаас нь хууль бус гэж гэж үздэг. Одоо яригдаж байгаа асуудал зүй ёсны, хуулийн хүрээнд байх. Ардчилсан намын даргыг солих эсэх тухайд, энэ ажил их онцлогтой. Эхлээд дүрмээ өөрчлөх ёстой. УИХ-ын сонгуульд Ардчилсан нам үүнээс өндөр ретингтэй оролцож болох байсан.

Залуучууд маш эрүүл, энгийн шаардлага тавьж байна. Орлогоо нотол л гэж байна. Орлогоо нотолж байвал хэн ч, ямар ч эд зүйл хэрэглэж болно. Мөнгө мөртэй гэж үг бий. Тиймээс мөнгөн гүйлгээ, элдэв зүйлээ харуулах хэрэгтэй. Харуулж чадахгүй бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Жагсаж байгаа залуучуудын ард  захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн. Энгийн, эрүүл шаардлага тавьж байгаа залуучуудыг үгүйгсэж байгаа нь зохимжгүй үйлдэл юм” гэв. 


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *