Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх замыг засаж эхэлжээ

Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх замыг засаж эхэлжээ

Хуваалцаарай

Энэ онд нийслэлд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.

Энэ оны зам засвар, шинэчлэлийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Энэ онд нийслэлийн 36 байршилд зам засахаар төлөвлөсөн. Үүний 26 нь он дамжиж байна. Үлдсэн арван байршил нь шинээр төлөвлөсөн замууд. Зам засвар өнөөдөр Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх зам засвараар эхэллээ.

Уг ажлын хүрээнд замын хажуугийн авто машины карма зогсоолуудыг хаах, хашлага, нүхэн эвдрэлийг засварлана. Хэсэгчилсэн асфальт хучилт энэ сарын 25-аас эхэлнэ. Энэ жил нийслэлийн гол гудамж, замуудыг засварлана.

Тухайлбал, Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ” гэлээ.

Энэ онд 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам, Найрамдлын 16 км замын засварыг долоодугаар сарын 10-аас өмнө дуусгана.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *