Б.Жавхлан: Гадаад валютын нөөц таван тэрбум долларт хүрсэн

Б.Жавхлан: Гадаад валютын нөөц таван тэрбум долларт хүрсэн

Хуваалцаарай

Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд, Экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөх ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр “Ажлын хэсэг гуравдугаар сарын 13-нд байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд гадаад валютын нөөц өчигдрийн байдлаар таван тэрбум ам.долларт хүрлээ. Богино хугацаанд хагас тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. Ингэснээр гадаад валютын нөөц гурав дахь удаагаа таван тэрбум ам.долларын босгыг давж байна. Гадаад 

валютын нөөц 2022 оны арваннэгдүгээр сар болон өнгөрсөн оны төгсгөлд таван тэрбум ам.долларын босгыг давж байсан юм.

Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ямар нэгэн байдлаар гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлээгүй гэдгийг албан ёсоор хэлье. БНХАУ-тай своп хийх гэрээ хүчинтэй хэвээрээ байгаа. Энэ бол валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгсэл гэсэн үг. Одоогоор үүнийгээ ашиглаагүй байна. Экспортынхоо биет хэмжээг нэмэгдүүлэхээр ажилласны үр дүн гарч байгаа” гэв.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *