ЦЕГ: Өргөгч төхөөрөмж тасарснаас барилгын талбайд 11 хүн осолдож, гурав нь нас барсан

ЦЕГ: Өргөгч төхөөрөмж тасарснаас барилгын талбайд 11 хүн осолдож, гурав нь нас барсан

Хуваалцаарай

Ховд аймагт “Чандмань уушир” ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын талбайд 11 хүн өндрөөс унаж, 3 хүн нас барсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Ховд аймагт өчигдөр буюу энэ сарын17-нд “Чандмань уушир” ХХК-ийн баригдаж байсан барилгын подем тасарснаас хүн уналаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Барилгын талбайд 11 хүн осолдсоноос гурав нь нас барсан, найм нь тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд байна. Одоогоор тухайн хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа.

Урьдчилсан байдлаар 2024 оны дөрвөн сараас эхлэн 40 айлын орон сууцны зориулалтаар баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан 11 иргэн өргөгч төхөөрөмжтэйгөө унаснаас үүдэж осол гарсан. Олон нийтийн сүлжээгээр зөрүүтэй тоон мэдээлэл явж байна. Одоогоор бол уг ослын улмаас гурван иргэн нас барсан. Эмнэлэгт хүргэгдсэн найман иргэдээс гурван иргэний биеийн байдал хүнд байна гэх мэдээллийг аймгийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *