АТГ: Төрийн зарим байгууллагын цахим хуудасны ил тод байдалд дүн шинжилгээ хийв

АТГ: Төрийн зарим байгууллагын цахим хуудасны ил тод байдалд дүн шинжилгээ хийв

Хуваалцаарай

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдлыг үнэлэх чиг үүргийн хүрээнд Дорнод аймаг болон Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдалтай танилцаж дүн шинжилгээ хийв.

Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг өөрчлөх, хүчингүй болгох санал хүргүүлэх чиглэлээр “Улаанбаатар хотод баригдах орон сууц, үйлчилгээний барилга, байгууламжийн зураг төслийг зөвшөөрөлцөх захиалагчийн техник хяналт хийхэд мөрдөх журам”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам”, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай”, “Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”, “Хөнгөлөлттэй тийзээр зорчих зөвшөөрөл олгох журам”, “Спортын анагаах ухааны чиглэлээр үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээний төрөл, тариф” зэрэг дүрэм, журмыг хянав.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *