Булган аймгийн хоёр суманд ой, хээрийн түймэр гарчээ

Булган аймгийн хоёр суманд ой, хээрийн түймэр гарчээ

Хуваалцаарай

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд гурван- Эвэртэй” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 16-ны 19:59 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн  иргэд ажиллаж дөрөвдүгээр сарын 27-ны 06:15 цагт цурманд оруулжээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан байна. 

Мөн Булган аймаг, Орхон сум Ар булаг багийн “Ар булаг”-ийн даваа гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 23:06 цагт хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахалсан мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд ажиллаж 23:30 цагт цурманд оруулжээ. Улмаар дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 00:35 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 0.2 га талбай өртөж шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *