Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй үлдсэн 200 мянган хүүхэд байна

Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй үлдсэн 200 мянган хүүхэд байна

Хуваалцаарай

Дархлаажуулалтын долоо хоногийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 753 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны НЭМБГ-ын дарга Л.Баттөр хэлэхдээ, “Иргэд төдийгүй зарим мэргэжлийн хүмүүс улаан бурхныг хөнгөн өвчин гэж үздэг нь ташаа ойлголт. Гэтэл ДЭМБ-ын мэдээлснээр 2015–2016 онд дэлхий даяар 45 сая гаруй хүн улаанбурхнаар өвдөж, 136 мянган хүн эндсэн.  Эндсэн тохиолдлын 90 орчим хувь нь бага насны хүүхдүүд байсан.

Улаанбурхны эсрэг вакцины зардал нэг хүүхдэд 24 мянган төгрөг бол өвчилсөн тохиолдолд эмчилгээний зардал 200 мянган төгрөгөөс давдаг байна.

Товлолын дагуу уг вакциныг хүүхдэд 9 сартайд анхны тун, 24 сартайд хоёр дахь тунгаар хийдэг. Гэвч товлол хоцорсон, тасарсан тохиолдлуудын улмаас улсын хэмжээнд 200 мянга орчим хүүхэд вакцинд хамрагдаагүй нь эрсдэл дагуулж байна. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг тандалтын аргаар илрүүлж, нөхөн дархлаажуулалтад хамруулна гэв.

Эрүүл мэндийн байгууллагууд эцэг эхчүүдэд хандан, бага насны хүүхдээ товлолын дагуу вакцинд хамруулахыг уриаллаа.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *