ХЭҮК-оос Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуульд хяналт шалгалт хийж байна

ХЭҮК-оос Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуульд хяналт шалгалт хийж байна

Хуваалцаарай

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн оюутан, суралцагчдын сурч боловсрох, ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.

Сүүлийн жилүүдэд соёл урлагийн салбарт ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой гомдол ХЭҮК-т цөөнгүй ирж байгаа бөгөөд тухай бүр хяналт шалгалт хийж, холбогдох удирдлагад шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажилласан. СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын 358, эчнээ ангийн 43 оюутан суралцаж байгаа бөгөөд 126 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургууль нь СУИС-ийн бүрэлдэхүүн зургаан сургуулийн нэг бөгөөд Хөгжмийн онолын танхим, Сонгодог урлагийн танхим, Үндэсний урлагийн танхим, Багш, урлагийн боловсролын танхим, Орчин үеийн хөгжмийн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд тус сургуульд мөрдөгдөж буй оюутан суралцагчдад чиглэсэн дүрэм, журмын хэрэгжилт, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээний үр дүнд дүн шинжилгээ хийж, багш, оюутнуудтай ганцаарчилсан ярилцлага, тайлбар мэдээлэл, санал асуулга авах ажиллагаа хийгдэж байгаа юм. Улмаар хяналт шалгалтын дүнг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан арга хэмжээ авах юм.

Ташрамд дурдахад, ХЭҮК нь 2023 онд Соёл урлагийн их сургуулийн оюутнуудын сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний 05/42 дугаар Зөвлөмжийг тус сургуулийн захиралд хүргүүлж байсан.

Өнөөдрийн шалгалтын ажлын хэсэгт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, ахлах референт Э.Сансар, референд Ж.Нарантуяа, С.Мөнх-Эрдэнэ, Э.Одбаяр, ахлах мэргэжилтэн Б.Тэргэл нар ажиллаж байна.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *