ЦЕГ-аас “Хавтаст хэрэг” киноны уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ

ЦЕГ-аас “Хавтаст хэрэг” киноны уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ

Хуваалцаарай

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас 2024 онд кино уран бүтээлийн “Хүлэгү пикчерс”, “Номадиа пикчерс”-тэй хамтран олон нийтийн хүртээл болгосон “Хавтаст хэрэг” олон ангит уран сайхны киноны уран бүтээлчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.04.09/ Цагдаагийн ерөнхий газарт боллоо. Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Гэр контент групп, Боловсрол телевизийн захирал Н.Отгонбат, “Номадиа пикчерс”-ийн Ерөнхий продюсер Б.Наранбат болон уран бүтээлчид оролцов.

Ийнхүү урлаг, уран сайхны киногоор дамжуулан иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажилласан “Хавтаст хэрэг” олон ангит киноны жүжигчин С.Болд-Эрдэнийг, найруулагч Ч.Баярсайхан, гүйцэтгэх продюсер Т.Даваажаргал, зургийн дарга, С.Өлзийхүү /МУГЖ/, зураглаач Л.Эрдэнэбулган, жүжигчин Б.Баяржавхлан /СТА/, жүжигчин Б.Хулан нарыг “Цагдаагийн төлөө” тэмдгээр, киноны зохиолч С.Сумъяа, С.Баттулга, жүжигчин Ц.Номинжигүүр нарыг  “Хүндэт жуух”-аар тус, тус шагнаж, урамшууллаа.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *