ХӨСҮТ: Улаанбурхны 253 тохиолдол батлагдаж, 7220 хавьтал бүртгэгдлээ

ХӨСҮТ: Улаанбурхны 253 тохиолдол батлагдаж, 7220 хавьтал бүртгэгдлээ

Хуваалцаарай

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 253 болж сүүлийн нэг хоногт 33 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгааг ХӨСҮТ-өөс анхааруулаад байна. Одоогийн байдлаар,

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 116
  • Эдгэрсэн 119
  • Гэрээр эмчлүүлж буй 18
  • Сэжигтэй 100
  • Хавьтал 7220

Улаанбурхан нь маш амархан халдварладаг вирус юм. Уг өвчнөөр өвчилсөн хүнд хүрэх эсвэл нэг агаараар амьсгалахад л вирусээр халдварлах хангалттай шалтгаан болдог. Вирус нь агаар болон халдвартай гадаргуу дээр хоёр цаг хүртэлх хугацаанд тэсвэртэй байдаг. Халдвар авсан хүнд эхний өдрөөс эхлэн халуурах, ханиалгах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь тууралт үүсэхээс дөрвөн хоногийн өмнө эхэлдэг байна. Иймд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаж өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *