БНСУ-ын нислэгт зөөврийн цэнэглэгч, электрон тамхи тээшинд өгөхийг хориглоно

Хуваалцаарай

2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх нислэгт зөөврийн цэнэглэгч, электрон тамхийг (vape) тээшинд өгөхийг хориглохоор болжээ.

Мөрдөх журам:

– Зөөврийн цэнэглэгч болон электрон тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцганд хийхгүй/

– Зөөврийн цэнэглэгч болон электрон тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;

– Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;

– Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;

– Нэг хүн 100wh хүртэлх 5 ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;

Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах аж.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт…

ХуваалцаарайМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их…
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

ХуваалцаарайМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан…

ХуваалцаарайОросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *