Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 712 айлын орон сууц барина

Хуваалцаарай

Сонгинохайрхан дүүргийн VI хорооны 4 га газарт 712 айлын орон сууц барих бөгөөд гүйцэтгэгчийн тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Тус байршилд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хорооны 4 га газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Нийт 712 айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийн тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Эхний ээлжид төслийн газар шорооны ажил, бохирын худгийг шийдэх шаардлагатай” гэв

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах нэгжийн төслийн зохицуулагч Н.Баяртогтох “Урьдчилсан байдлаар орон сууцны метр квадратын үнийг 3.2 сая төгрөг гэж тогтоосон. Иргэдийн төлбөрийн чадамж болон хөрөнгө оруулалтаас шалтгаалан тухайн үнийг тооцоолсон байгаа. Есөн давхар есөн блокоос бүрдэх энэхүү орон сууцыг барих төсөлд шалгарсан компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ажлыг хэрэгжүүлнэ” хэмээлээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *