Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Хуваалцаарай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Г.Койшибаев Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэн, харилцааны нэгэн шинэ үеийг эхлүүлснийг онцоллоо.

Элчин сайдаар ажиллах хугацаанд Монголын төр, засаг, ард түмэн бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Г.Койшибаев талархал илэрхийллээ.

Мөн Казахстан нь Монгол Улсын Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш орон болсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайд Г.Койшибаевийг “Найрамдал” медалиар шагналаа.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *