Энэ сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Энэ сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Хуваалцаарай

Энэ сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдэв.

Энэ нь Замын-Үүдийн дараа, БНХАУ-тай холбогдох хоёр дахь төмөр замын холболт болох юм. Дараа нь Шивээхүрэн,  Бичигт,  Ханги, Мандал боомтуудыг мөн төмөр замаар холбоно.

Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

УИХ энэ хуулийг баталсан тул бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд БНХАУ-ын компаниуд бэлэн болжээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийг эцэслэн шийдсэний дараа төмөр зам барих тендер зарласан. Тендерийн хуулийн хугацаа 30 хоног байв. Сарын хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, төмөр замын хил холболтын ажил эхэлнэ.

Бүтээн байгуулалтыг 1.9 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2027 оноос төмөр зам холбогдон, ашиглалтад орно гэж Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэв. Санхүүжилтийн 976 тэрбум төгрөгийг нүүрсээр төлөхгүй, “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргана.

Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын хэлэлцээрийг БНХАУ-ын талтай 2025 оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд эцэслэсэн юм.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *