О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал

О.Цогтгэрэл: Энэ бол Ерөнхий сайд, гишүүн хоёрын харилцааны асуудал биш, засаглалын асуудал

Хуваалцаарай

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “Баярцогтод хариулъя” гэж ёжилсон нь цахим орчинд шүүмжлэл дагуулсан.

УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаараа Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхаас нааш АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу пүрэв, баасан гарагт болдог бөгөөд АН-ын бүлэг өчигдөр нэгдсэн хуралдаанд суугаагүй. Өнөөдөр мөн чуулганы танхим дахь АН-ын бүлгийнхний суудал эзгүй байна.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс сэтгүүлчид тодруулахад,  Хэдийгээр бид чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй ч ажлын байрандаа мэдээллүүдээ солилцоод л байж байна. УИХ-ын тухай хуулиар УИХ дахь намын бүлэг завсарлага авах эрхтэй. Завсарлага авахдаа ажил таслах биш, АН-ын бүлгийн гишүүд 10.00 цагт ирцээ өгөөд, гишүүд бүлгийн даргын өрөөнд гишүүд хуулийн төслийн талаар мэдээлэл өгөөд байж байна.

-УИХ-ын дарга өчигдөр нэг хоногийн завсарлага өгсөн. Өнөөдөр хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага аваагүй. Тэгэхээр үүнийг “бойкот” гэж үзэж болох уу?
-Бид хуулиар олгосон эрхийн хүрээнд ажиллаж байна. Завсарлага гэдэг нь УИХ-ын үйл ажиллагаа гацаах зорилгогүй. Тиймээс ирц бүрдүүлээд, ажлыг явуулах нөхцөл бүрдүүлсэн гэсэн үг. Цагаа бүртгүүлээд АН-ынхан Төрийн ордноос гараагүй, ажлын байран дээрээ байна.

Энэ бол хоёр хүний харилцааны асуудал биш, засаглалын асуудал юм. Тэр тусмаа УИХ бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагыг бусад засаглал нь үл тоож байгааг жишиг болгож явах уу. Үүнийг хүлцэн тэвчих нь нийгэмд буруу жишиг тогтооно гэж үзэж байна.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *