Түймрийн улмаас иргэдэд 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Түймрийн улмаас иргэдэд 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Хуваалцаарай

ОБЕГ, ЦЕГ, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Ойн газар хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ” 2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 80 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Ой хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 26820 га ойн талбай, 701 мянга га орчим хээрийн талбай өртсөн. Түймрийн улмаас айлын гэр байшин, мотоцикл, мал, хашаа хороо, өвөлжөө зэргээр иргэдэд 4.3 тэрбум хохирол учраад байна. Цаашдаа хохирлын хэмжээ нэмэгдэнэ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумдад гарсан ой хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна” гэв.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч Б.Буяннэмэх “Цагдаагийн байгууллага тавдугаар сарын 1-ний байдлаар гэмт хэргийн шинжтэй 48, зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэсэн. Дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь ил задгай гал гаргасан, үнс асгасан, дутуу унтраасан тамхи, чүдэнз, автомашин техник хэрэгслийн янданд хуралдсан үнс нь халалт үүссэн зэрэг шалтгааны улмаас ой хээрийн түймэр гарсан гэх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан.

Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 24.7-д ой хээрийн түймэр тавих, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, хүний амь нас хохирсон, хүний биед хүнд хохирол учирсан, их хэмжээний хохирол буюу 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан бол 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх заалттай. Харин ой хээрийн түймрийг санаатай тавьсан бол хохирол шаардахгүйгээр тухайн үйлдэл нь гэмт хэрэг болох тухай хуульчилсан байдаг” гэлээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *