Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хуваалцаарай

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр УИХ-д өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2026 онд 6.0 хувиар, 2027, 2028 онуудад тус бүр 6.5 хувиар өсөхөөр тооцсон байна. Мөн инфляц 2026 онд дунджаар 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар төсөөлжээ. Түүнчлэн, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар төлөвлөсөн буюу нийт зарлагын дүнг тэнцвэржүүлсэн орлоготой тэнцүү байхаар тооцсон гэдгийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцоллоо.

Мөн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэхээр уг төслийг боловсруулжээ. Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж, төсвийн зардлыг реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэх юм.

Тус төлөвлөгөөнд:

Нэг. Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Хоёр. Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.

Гурав. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлооно.

Дөрөв. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоно гэж тусгасан байна.

Дээрх дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам.долларт хүргэж, ядуурлын түвшнийг 5 хувиар бууруулна гэж тооцжээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

ХуваалцаарайУИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн \2025.05.05\ бүлгийн хурлаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон…
Улаанбурханы батлагдсан тохиолдол 1296 болжээ

Улаанбурханы батлагдсан тохиолдол 1296 болжээ

ХуваалцаарайУлаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол өнөөдрийн /2025 оны 5-р сарын 5-ны/ байдлаар өссөн дүнгээр 1296, эдгэрсэн тохиолдол 868,  Улаанбаатар хот болон 10…
Энэ сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Энэ сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн…

ХуваалцаарайЭнэ сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Замын-Үүдийн дараа, БНХАУ-тай холбогдох…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *