БНСУ-Мөрөн чиглэлд шууд нислэгтэй болно

БНСУ-Мөрөн чиглэлд шууд нислэгтэй болно

Хуваалцаарай

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Хойд бүсэд үйлдвэр, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолыг албажуулжээ. Эдгээр тогтоолыг Засгийн газрын гишүүд Булган аймагт ажиллахдаа баталсан юм. Дээрх гурван тогтоолд ямар бүтээн байгуулалтуудын ажлууд багтаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрээр

  • “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50мВт-аас доошгүй хүчин чадалтай цахилгаан станцыг ТЭЗҮ-ийг боловсруулах,
  • Хөвсгөл аймгийн Ханх,-Хатгал-Жаргалат-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэх,
  • Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлэх,
  • Хишиг-Өндөр-Гурван булаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурван булаг-Элсэн тасархай чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулах,
  • Дөрвөн улирлын турш аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд зургаан жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Булган, Хөвсгөл аймагт хөгжимт драмын театрт барих төсвийг ирэх жилийн төсөвт суулгах,
  • БНСУ-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд шууд нисэх үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Хойд бүсийн Тээвэр логистикийн төвийн ТЭЗҮ-ийг боловсруулах,
  • Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийг Гарааны бизнесийг дэмжих төв болгох,
  • Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх,
  • Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн хөгжлийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх,
  • Хойд бүсийн Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулах,
  • Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Эрдэнэт медикал” эмнэлгийг ЭМЯ-ны харьяанд шилжүүлж хойд бүсийн эрүүл мэдийн төв болгох,
  • Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн 100 ортой эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэх,
  • Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдаа үйлчилгээний төвд гал гарсны улмаас хохирсон иргэдэд 5.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор боллоо” гэв.

Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт…

ХуваалцаарайМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их…
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

ХуваалцаарайМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан…

ХуваалцаарайОросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *