Гурил, улаанбуудайнд тавдугаар сарын 1-нээс гаалийн татвар тогтооно

Гурил, улаанбуудайнд тавдугаар сарын 1-нээс гаалийн татвар тогтооно

Хуваалцаарай

УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийн агуулга нь гурил, улаанбуудайнд гаалийн татвар тогтоох юм. Гишүүд нийслэл дэх гурилын үйлдвэрүүдэд килограмм гурил 1500-1800 төгрөгийн үнэтэй байгаа ч хэдий ч 1700 км тээвэрлэн баруун бүсэд очиход үнэ нь нэг дахин нэмэгддэг. Баруун бүсийн иргэд жилдээ 15 мянган тонн гурил хэрэглэдэг. Иймд 600 км буюу хилийн цаанаас үнэ хямд гурилыг тээвэрлэн хэрэглэх боломжийг олгож, хуулийг хүчингүй болгохоо урьтал болголгүй Засгийн газар тодорхой бүс нутагт квот тогтоодог, зохицуулалт хийдэг болох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хүнсний тухай хуулиар гол асуудлыг зохицуулж байсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахлан, стратегийн гол нэрийн хүнсний үнэ, тогтвортой байдал, нийлүүлэлт дээр түргэн шуурхай арга хэмжээ авдаг байсан. Харин улаанбуудайн тухайд гаалийн албан татварт өөрчлөлт оруулсан тул өмнө нь хийж байсан зохицуулалт зогссон. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газраас холбогдох зохицуулалтаа үргэлжлүүлэн хийнэ хэмээн хариулж байв.

Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, хуулийн дагаж мөрдөх хугацааг төсөлд дөрөвдүгээр сарын 1 гэснийг тавдугаар сарын 20 гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн юм.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт…

ХуваалцаарайМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их…
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

ХуваалцаарайМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевийг нутаг…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан…

ХуваалцаарайОросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *