ЭТТ: 2024 он компанийн түүхэнд хамгийн өндөр ашиг, орлоготой ажилласан жил болсон

ЭТТ: 2024 он компанийн түүхэнд хамгийн өндөр ашиг, орлоготой ажилласан жил болсон

Хуваалцаарай

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2025.04.28/ боллоо.

2024 он компанийн түүхэнд хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болсон бөгөөд төсөвлөсөн цэвэр ашгийг 13 хувиар давуулан биелүүлжээ. Улмаар өнгөрсөн онд 4.5 их наяд төгрөг буюу 44 хувийн цэвэр ашигтай ажилласан байна.

Үүнээс 3.9 их наяд төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан. Нэгж хувьцааны ногдол ашиг 326.5 мянган төгрөг байсныг гурван үе шаттайгаар олгосон. Сүүлийн ногдол ашгийг энэ сард иргэдийн дансанд шилжүүлсэн юм.
Эрдэнэс Тавантолгой ХК 2024 онд дангаараа Монгол Улсын нүүрсний экспортын 36 хувийг, татварын орлогын 12 хувийг бүрдүүлж ажилласан.

30.4 сая тонн нүүрс олборлосноос 29.6 саяыг нь борлуулж 3 тэрбум ам.долларын орлого олжээ.

ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал “Өнгөрсөн оны онцлох үйл явдлуудаас дурдвал компанийн өөрийн техникийн хүчин чадлын нэмэгдүүлж чадсан. Үүний үндсэнд уулын ажлын 25-30 хувийг өөрсдөө гүйцэтгэх боломжтой болсон.
Мөн биржийн арилжаа хийснээр Тавантолгойн нүүрсний ордыг сорчилж борлуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Өнгөрсөн онд 2.5 сая хатуу коксжих, 5.6 сая сул коксжих нүүрс борлуулсан байна.

Өнгөрсөн онд мөн баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, угаасан нүүрсний анхны арилжааг зохион байгуулсан. Энэ оноос эхлэн түүхий нүүрснээс гадна баяжуулсан бүтээгдэхүүн борлуулж эхлээд байна.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг санхүүжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад 11 гишүүн материалаа ирүүлснээс шаардлага хангаагүй таван нэр дэвшигчид үнэлгээ өгөхөөс татгалзсан.

Өндөр үнэлгээгээр шалгарсан зургаан нэр дэвшигчтэй ярилцлага хийж нэр дэвшүүлэх хорооноос Бат-Эрдэнэ, Хаш-Эрдэнэ, Нинжин, Энхтуяа нарыг хараат бус гишүүнээс сонгосон гэдгийг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга танилцуулав.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг…

ХуваалцаарайЗасгийн газрын ээлжит 24-р хурал 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх,…
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

ХуваалцаарайТавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун…
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд…

ХуваалцаарайУИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Би хэд хоног чөлөөтэй байж байгаад ирлээ. Мэдээлэл…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *