Налайх дүүргийн хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээнэ

Налайх дүүргийн хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээнэ

Хуваалцаарай

Налайх дүүргийн нутагт нүүрсний хаагдсан уурхай орчмын тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн инновацын орчныг бий болгох төслийн анхдугаар танилцуулга хурал болж өнгөрлөө.

Гүний уурхайн жишиг болохуйц нөхөн сэргээлт хийх энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд олон талт ач холбогдолтой гэдгийг хуралд оролцогчид санал нэгтэй хэлж байлаа. Төслийн судалгааны ажил эхэлсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд илтгэл, зөвлөмжүүдийг танилцуулсан юм.

Төсөл хэрэгжсэнээр:

  • Гурван үе шаттай хэрэгжих төсөл нь Налайх дүүргийн хаагдсан уурхайн 10 га газрын хөрсний бохирдлыг бууруулан, хөрсний суулт хотойлтыг нөхөн сэргээж, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангана
  • Нөхөн сэргээсэн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ухаалаг хүлэмж, мод үржүүлэг зэргийг багтаасан хөдөө аж ахуйн болон ойн аж ахуй хосолсон байгууламж барина
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүлэмжийн мод үржүүлгийн цэг байгуулна
  • Солонгос улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг нутагшуулж, хариуцан ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхээр төслийн ажлыг эхлүүлээд байна.

Хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, яамны Хүрээлэн буй орчны бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац /KOMIR/-ийн орлогч захирал Квон Сүн Жин, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ын захирал Л.Отгонцэцэг, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Налайх дүүргийн засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн болон бусад харьяа байгууллагын удирдлагууд оролцлоо.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *