Б.Найдалаа: Х.Баттулгатай холбоотой ноцтой баримт бидэнд ирсэн

Б.Найдалаа: Х.Баттулгатай холбоотой ноцтой баримт бидэнд ирсэн

Хуваалцаарай

УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Иргэдээс бидэнд мэдээлэл ирсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой байж болзошгүй мэдээлэл учир өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа. 2006 оны гуравдугаар сарын 23-нд “Женко” группээс Х.Баттулга гээд хүн гарын үсэг зураад, “Дэвү интернэшнл” групп руу явуулсан албан бичиг байгаа юм. 20 орчим жилийн өмнө Монголын банк санхүү, бизнесийн салбарт “Номаранг”-ийн хэрэг гэж ноцтой зүйл гарсан. Олон хүн хохирогч болсон, 10 сая ам.долларын залилангийн хэрэг гарч байсан. “Женко” группээс явуулсан албан бичигт “Номаранг”-тай холбоотой хариуцлагыг миний бие хүлээнэ гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ ноцтой баримт. Хамгийн ноцтой нь, уг албан бичигт Монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн санал, хүсэлт байсан. Энэ бол Төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй юм. Бид байгалийн баялгийг онцгойд боддог. Одоо ч зарим улс төрч байгалийн баялгийг иргэдэд тараая гэж яриад байгаа. Нидэр дээрээ зараад дууссан юм биш үү. Гуравдугаарт, 2006 онд уг бичгийг үйлдэж, бичиг явуулсан хүн УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн өөр ажил хийж болдоггүй. Бизнес хийгээд, газар орон зарах албан бичиг үйлдэх боломжгүй” гэв.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг…

ХуваалцаарайЗасгийн газрын ээлжит 24-р хурал 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх,…
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

ХуваалцаарайТавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун…
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд…

ХуваалцаарайУИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Би хэд хоног чөлөөтэй байж байгаад ирлээ. Мэдээлэл…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *