25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно

25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно

Хуваалцаарай

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Шүүхийн тухай хуулийн 47.6-д “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заажээ. Энэхүү заалтын “Шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц үзсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ болзлыг хангасан хүнийг өөрөө хүсээгүй байсан ч шууд тэтгэвэрт нь гаргаж болохоор байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэв. УИХ ч үүнтэй нь санал нэгдэж дүгнэлтийг нь хүлээж авсан.

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантайгаа холбогдуулан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болохоор заасан юм. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *