Хуулийн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгнө

Хуулийн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгнө

Хуваалцаарай

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зорилгоор сар бүрийн гуравдахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Уг өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран оролцож, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл хүргэх бол Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч, өмгөөлөгчид иргэдэд анхан шатны хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх юм.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, “Сэлбэ”, “Баянхошуу”, Хорооллын эцсийн “И-март”, Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно.

Иргэд маргааш 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг…

ХуваалцаарайЗасгийн газрын ээлжит 24-р хурал 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх,…
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

ХуваалцаарайТавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун…
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд…

ХуваалцаарайУИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Би хэд хоног чөлөөтэй байж байгаад ирлээ. Мэдээлэл…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *