Түгжрэлийн 54.7 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй

Түгжрэлийн 54.7 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй

Хуваалцаарай

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54.7 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй.

Нийслэлийн 150 сургуульд 307,292 хүүхэд суралцдаг. Дийлэнх нь хотын төвд байршсан, өдөр бүр 168,000 сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчиж байгаа зэрэг нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг. ЕБС-ийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих төлөвлөгөөг Боловсролын яам, НЗДТГ-аас танилцууллаа.

Энэ онд улсын төсвөөс 25 сургууль барихаар тусгажээ. Гэр хорооллын бүсэд

  • 2026 онд 29,
  • 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөжээ.

Үр дүнд нь сургуулийн ачаалал буурна. Мөн сургалтын чанар, боловсон хүчний асуудалд давхар анхаарснаар сурагчдын дүүрэг хоорондын зорчилт, замын хөдөлгөөний ачааллыг ч бууруулна гэж Д.Наранбаяр сайд танилцуулав.

Мөн 14 дагуул хот, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040 зэрэгтэй уялдуулан их, дээд сургуулиудын байршил, замын түгжрэлд үзүүлж буй нөлөө зэргийг тооцож шинээр байршуулах шаардлагатай байна гэв.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг…

ХуваалцаарайЗасгийн газрын ээлжит 24-р хурал 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх,…
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

ХуваалцаарайТавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун…
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд…

ХуваалцаарайУИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Би хэд хоног чөлөөтэй байж байгаад ирлээ. Мэдээлэл…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *