Н.Учрал: Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай

Н.Учрал: Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай

Хуваалцаарай

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нууртай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад зохицуулахыг долоо хоногийн хугацаа өгсөн. Одоогийн байдлаар ямар нэгэн албан ёсны бичиг, үйлдэл хийгээгүй, мэдээлэл ирээгүй байна.

Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна билээ. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Тэрээр намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна. Тиймээс Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна.

2006 онд УИХ-ын Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх 10 хувийг нь эзэмшдэг компани Төгрөг нуурын орд газрыг зарсан болохыг нотолсон баримт энэ байна. Уг үйл ажиллагаагаа явуулахдаа төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан мөн үндэстэн дамнасан хэд хэдэн  компаниар дамжуулан 250 сая ам.доллароор зарсан болохыг нотоллоо.

Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримтыг мэдээлэлийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Тэрээр компаниас компани дамжуулан, үндэстэн дамнасан компаниар дамжуулж татвараас зайлсхийн Төгрөг нуурын орд газрыг заржээ. Х.Баттулга 2009 онд Зам тээврийн сайд байхдаа өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан байна” гэв.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *