Дорнод аймагт 120 га талбай, Булганд 45 га талбай хээрийн түймэрт өртжээ

Дорнод аймагт 120 га талбай, Булганд 45 га талбай хээрийн түймэрт өртжээ

Хуваалцаарай

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 18.00 цагт холбогдох албаныхан хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 22.00 цагт цурамд оруулжээ. Албан хаагчид дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 14:30 цагт галыг бүрэн унтраасан байна. Хээрийн гал түймэрт 120 га талбай өртөж шатсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Залай” гэдэг газар мөн хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 13.55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 19.13 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатжээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *