ГССҮТ: Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэж байна

ГССҮТ: Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэж байна

Хуваалцаарай

Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ГССҮТ-өөс мэдээллээ. 

2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгдсэн байна. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлжээ.

Зөвлөмж:

  • Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
  • Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
  • Гудамж, талбайд болгоомжтой явах
  • Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
  • Олон тооны нохдоос холуур явах
  • Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
  • Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
  • Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
  • Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
  • Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах

Хазуулсан тохиолдолд:

  • Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
  • Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
  • Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох шаардлагатай аж.

Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *