Засгийн газрын дотоод бондын арилжаа энэ сарын 16-наас эхэлнэ

Засгийн газрын дотоод бондын арилжаа энэ сарын 16-наас эхэлнэ

Хуваалцаарай

Засгийн газар найман жилийн дараа дотоодын зах зээл дээр үнэт цаас дахин гаргахаар боллоо. Засгийн газрын дунд хугацааны өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн зорилт 4-т заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, санхүүгийн зах зээлд төгрөгийн бондын суурь хүүг тогтоох зорилгын хүрээнд Сангийн яамнаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод үнэт цаасыг энэ сарын 16-наас эхлэн нээлттэй арилжаалахаар боллоо.

Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөжтэй, найдвартай, эрсдэл багатай, хөрвөх чадвар өндөртэй, хүүгийн орлогын албан татваргүй үнэт цаасыг санал болгож байгаа бөгөөд бонд эзэмшигчийн хувьд өөрийн эзэмшиж буй бондыг төлбөрийн болон бусад аливаа баталгааны барьцаа болгох боломжтой байдгаараа онцлогтой. Ийнхүү дотоодын зах зээл дээр үнэт цаасыг арилжаалж эхэлснээр суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээл хөгжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай хөрөнгө оруулалтын сангуудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх ач холбогдолтой юм.

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ялангуяа бондын зах зээлийг дэмжихтэй холбоотойгоор үнэт цаас гаргагчийн зардлыг бууруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, суурь өгөөжийн жишиг хүү бий болгох, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг бэхжүүлэх чиглэлээр бодлого зохицуулалтын үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд Засгийн газрын дотоод үнэт цаасыг арилжаалж эхэлснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болох юм.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *