Замын-Үүд суманд цусны салбар төв шинээр байгуулна

Замын-Үүд суманд цусны салбар төв шинээр байгуулна

Хуваалцаарай

нөөдрийн байдлаар 21 аймаг, Хархорин, Мандал, Тосонцэнгэл сумд, нийслэлийн алслагдсан Багануур, Налайх дүүргүүдэд цусны салбар төвүүд ажиллаж, орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шинээр цусны салбар төв байгуулах бэлтгэлийг хангажээ.

Цус сэлбэлт судлалын салбарын цус, цусан бүтээгдэхүүний хэсэг болох бүхэл цус буюу сийвэн эсийг цусны донороос цуглуулдаг нэгж

  • 2014 онд 26097 байсан бол
  • 2024 онд 45577 нэгж болж, 1.7 дахин, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 65.5 мянган нэгж байснаа 127.6 мянган нэгж болж 1.9 дахин нэмэгдсэн байна.

Манай улс 1994 оноос сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэж, 2024 он гэхэд бүрэн шилжсэн. Өнгөрөгч оны эцсийн байдлаар 170 гаруй цусны донор бүртгэлтэй байна.

Эдүгээ дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн эрсдэлтэй байдал, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нөөцийн асуудал чухлаар тавигдаж байна.

Иймд сайн дурын, авлагагүй цусны донорыг нийтэд сурталчилж, энэ үйл хэрэгт олон нийтийг уриалах шаардлагатай. Харин эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг сурталчлах боломжгүй.

Гэтэл Донорын тухай хуулиар эдгээр эрс тэс ялгаатай харилцааг нэгтгэн зохицуулсан. Иймд тус тусад нь хуульчлах шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг…

ХуваалцаарайЗасгийн газрын ээлжит 24-р хурал 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх,…
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно

ХуваалцаарайТавдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун…
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд…

ХуваалцаарайУИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Би хэд хоног чөлөөтэй байж байгаад ирлээ. Мэдээлэл…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *