2024 онд цахим мөрийтэй тоглоомд 500 сая ам.доллар Монгол Улсаас гарчээ

2024 онд цахим мөрийтэй тоглоомд 500 сая ам.доллар Монгол Улсаас гарчээ

Хуваалцаарай

УИХ дахь МАН-ын бүлэг төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг нэн  яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болгож байгаа асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар боловсруулж буй хуулийн төсөлд тавигдах шаардлага өндөрсөж, батлагдан гарах хууль, тогтоомж чанаржина.

Түүнчлэн хууль санаачлах хүрээ хязгаарыг илүү нарийвчилж, хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, олон нийтийн оролцоог хангах зэрэг цогц шийдэл болох бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болгож байгаа асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзлээ.

2024 онд 500 сая ам.доллар, 2025 он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар 87 сая ам.доллар Монгол Улсаас гарчээ.

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 1XBET гэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй компани бөгөөд гэрээ байгуулж, цалин авдаг 110 агенттай. Эдгээр агентаар дамжин 2024 онд 500 сая ам.доллар, 2025 он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар 87 сая ам.доллар Монгол Улсаас гарчээ.

Мөн мөрийтэй тоглоомд донтох эмгэг жил ирэх бүр нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Дээрх асуудлыг хууль эрхзүйн хүрээнд шийдвэрлэх нэн шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *