Ц.Цогбадрах Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Ц.Цогбадрах Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Хуваалцаарай

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий тав дахь өдөр Монголын таван бөх барилдаж, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн боллоо.

2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах Азийн аваргаас анхны медалиа хүртлээ. Тэрээр 65 кг-ын финалд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, 2024 оны Бүх Японы аварга Кайсей Танабед 12:2-оор дийлдэн мөнгөн медаль хүртэхээр болсон юм.

79 кг-д зодоглосон ОУХМ О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг буулгаж авсан юм. Барилдааны үндсэн цаг 4:4-өөр тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр илүүрхлээ. Ингэснээр О.Сүлдхүү тивийн аваргаас хоёр дахь медалиа авч байна.

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Азийн АШТ-ээс анхны медалиа хүртсэн. Тэрээр 57 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы залуу бөх Рин Сакамотог 5:1-ээр буулгаж авсан юм.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *