Путин Украины эрчим хүчний байгууламжуудад довтлохгүй байхаа мэдэгджээ

Путин Украины эрчим хүчний байгууламжуудад довтлохгүй байхаа мэдэгджээ

Хуваалцаарай

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан бөгөөд 30 өдрийн турш бүрэн гал зогсоох саналыг дэмжсэнгүй.

Зөвхөн Украины эрчим хүчний байгууламжуудад 30 хоногийн хугацаанд цохилт өгөхгүй байхыг зөвшөөрчээ. Гэхдээ талууд цаашид илүү өргөн хүрээнд энхийн хэлэлцээ хийх талаар ярилцана гэсэн байна.

Путины зүгээс бүрэн гал зогсоох гэрээ байгуулахын тулд эхлээд Украинд үзүүлж буй гадаадын цэргийн тусламж, тагнуулын мэдээлэл хуваалцах ажиллагааг зогсоох ёстой гэж мэдэгдсэн аж.

Харин өмнө нь Европын холбоотнууд энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төлөөлөгчид Саудын Арабад Украины талтай уулзахдаа 30 өдөр турш гал зогсоох саналаа танилцуулсан бөгөөд Украин үүнийг дэмжсэн.

Харин энэ саналаас Путин татгалзаж буй нь энэ юм. Трамп өмнө нь Путиныг энэ саналд нааштай хариу өгөхөд итгэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байв.

Кремлийн мэдээлснээр Путин Трамптай ярилцсаны дараа эрчим хүчний байгууламжуудад халдахаа зогсоох тушаал өгсөн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський эрчим хүчний байгууламж, дэд бүтцэд халдлага хийхээ 30 хоногийн хугацаанд зогсоох саналыг мөн дэмжихээ илэрхийлсэн аж.

Тэрбээр “Өнөөдөр Путин бүрэн гал зогсоох саналыг няцаалаа. Үүний хариуд дэлхий нийт дайныг сунжруулах гэсэн Путины аливаа оролдлогыг няцаах нь зөв” гэжээ.

Путин бүрэн гал зогсоох саналаас татгалзсан ч Трамп хоёр цаг үргэлжилсэн яриагаа үр дүнтэй байсан хэмээн магтсан байна.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *