Хуваалцаарай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024.11.15-нд хотын серитэй дугаар олголтын талаар “Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй” хэмээн НИТХ-ын хуралдааны үеэр мэдэгдсэн. Энэхүү үгтэй холбоотойгоор “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-аас шүүхэд гомдол гаргажээ. Тэгвэл ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд Х.Нямбаатарын дансыг нэхэмжлэлийн үнийн дүн болох нэг тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан тухай нийгмийн сүлжээнд мэдээлэл цацагдсан юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Эко автомашин машин импортлогчдын холбооныхон бидний нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан. Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай холбогдуулаад, шүүхийн урьдаас гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор миний эд хөрөнгөтэй битүүмжлэх захирамж гаргасан байна. Надад нэг тэрбум төгрөг байхгүй. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө ч байхгүй. Би шүүгчийн гаргасан шийдвэрт гомдол гаргасан. Маргааш 14.00 цагаас гомдол хэлэлцэнэ. Хэн нэгнээс уучлалт гуйх ямар ч шаардлагагүй” гэв.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *