2024 онд ДНБ 4.9 хувиар өсжээ

2024 онд ДНБ 4.9 хувиар өсжээ

Хуваалцаарай

ДНБ 2024 онд 32.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 их наяд буюу 4.9 хувиар өсжээ. Ингэж өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 419.2 (10.8%) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.5 (9.8%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

ДНБ гэдэг нь тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд тайлант хугацаанд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн шинээр бүтээсэн нийт нэмэгдэл өртгийн хэмжээ юм. ДНБ-ийг дараах гурван аргаар тооцоолон гаргадаг.

Үйлдвэрлэлийн арга: -Нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасаж нэмэгдэл өртгийн нийлбэр дүнгээр тооцохыг,

Эцсийн ашиглалтын арга: -Эцсийн хэрэглээ, хөрөнгийн нийт хуримтлал, цэвэр экспортын (экспорт, импортын зөрүү) нийлбэрээр тооцохыг,

Орлогын арга: -Ажиллагчдын цалин хөлс, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэл, импортын цэвэр татвар, үйл ажиллагааны цэвэр ашиг/холимог орлого зэрэг орлогын үзүүлэлтийн нийлбэрээр тооцохыг ойлгоно.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *