2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх 50.2 хувиас 44 хувь болж бууржээ

2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх 50.2 хувиас 44 хувь болж бууржээ

Хуваалцаарай

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлдэг байна. Мөн Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тайланг дүгнэж үзвэл 2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх өнөөдөр 50.2 хувиас 44 хувь болж буурлаа.

Гэсэн ч агаарын бохирдлыг бүрдүүлэгч азотын давхар ислийн 28.2 хувийг гэр хороолол, 63.2 хувийг автомашинаас ялгарах утаа бүрэлдүүлж байна. Үүнээс үзвэл агаарын бохирдлын багагүй хувийг автомашинаас ялгарах утаа бүрдүүлдэг. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэр дээрх 712.992 бүртгэлтэй автомашины 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай бөгөөд автомашин 0-5 км/цаг хурдтай явахад ялгарах хорт бодисын хэмжээ нь энгийн үеэс 2-3 дахин ихэсдэг гэдгийг танилцуулгад онцоллоо.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Үүнд,

  • Сэлбэ, Баянхошуу дэд төвийн 20 мянган айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүч, дулааны эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх,
  • Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан зэрэг бусад эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх, уурын болон усан халаалтын зуухыг бусад эх үүсвэрт холбох,
  • Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид шинэчлэлт хийх,
  • Дулаалгын төслүүдэд иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх,
  • Дотоод орчны бохирдлыг бууруулах,
  • Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулах,
  • Агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *