ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр Хонгконгд консулаар сууна

ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр Хонгконгд консулаар сууна

Хуваалцаарай

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонгконгд суух Ерөнхий консулаар томилжээ. Тодруулбал, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух Ерөнхий консулаар томилох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Д.Одбаяр гэж хэн бэ? 

Д.Одбаяр нь 2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон, улмаар 2017-2019 он хүртэл Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан юм.

ҮХЦ-ийн даргаар ажиллаж байхдаа онгоцны үйлчлэгчийн биед халдсан үндэслэлээр БНСУ-д саатуулагдаж, мөнгөн торгуулиар торгуулж байсан түүхтэй. 

Улмаар уг асуудлын дараа Цэцийн даргаас чөлөөлөгдсөн. Гэвч тэрээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр үргэлжлүүлэн ажилласаар 2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд түүнийг УИХ-аас чөлөөлж байв.

Өгзөг Д.Одбаяр болж Олон улсад нэрээ цоллуулсан ч ҮХЦ-ийн өндөр албан тушаалтай зууралдсаар байсан тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улсыг төлөөлж  Хонгконгд суух Ерөнхий консул боллоо.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *