Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дууслаа

Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дууслаа

Хуваалцаарай

Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж дууслаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн дээрх хороодын оршин суугчдаас зэвтэй ус гардаг талаарх санал гомдол нэлээдгүй ирдэг байсан. Үүний дагуу Яармаг бүсийн цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна.

Энэ онд Хан-Уул дүүргийн 23,24 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дамнасан 4,8 км цэвэр усны шугамын ажлыг бүрэн шинэчилж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шинэ шугамаар цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэлээ. Яармагт шинээр сольсон уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг. Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатай юм. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *