Дархан цаазат газрын хилийн багануудыг шинэчлэн баталгаажуулжээ

Дархан цаазат газрын хилийн багануудыг шинэчлэн баталгаажуулжээ

Хуваалцаарай

Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг баталгаажуулах, орчны бүсийн хилийн багана шинэчлэх ажил хийгдэж байна.

Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан бөгөөд орчны бүсийн иргэд, газар ашиглагчид аялагчид болон орчны бүсийн оршин суугчдад хил заагийн мэдээлэл дутмагаас болж Дархан цаазат газрын дэглэм горим зөрчигдөх эрсдэлтэй тулгардаг.

Энэхүү ажлын хүрээнд хуучин тавигдсан хилийн шугамуудыг бататгаж, шинээр тогтоосон цэгийн байршлыг улсын мэдээллийн санд бүртгэлжүүлэх, хилийн баганыг шинэчлэн солих, будах ажлууд хийгдлээ.

  • Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхэтийн ам руу салсан  засмал замын уулзварын баруун  урд талын 1 тоот шон,
  • Нүхтийн засмал замыг гатлан засмал замын  урд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын Гүүрийн баруун урд 21 тоот шон,
  • түүнээс зүүн урагш орших Хүрэл тогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон, төмөр замын далангийн баруун талыг даган Төрхурахын голыг гарч, төмөр замын дунд хоёр гүүрийн баруун гар талын 4, 5 тоот шон,
  • мөн төмөр замын далангийн баруун талыг даган Ширдэгтийн богинын амны төмөр замын гүүрийн баруун талд орших 6 тоот шон, түүнээс баруун урагш орших 1859,2, 1816,0 тоотууд, 1816,0 тоотоос баруун тийш орших1843,0, 1813,3, 1810,0 тоотууд, 1/810,0 тоотоос баруун хойш орших Номт уул /1793,0/, түүнээс баруун тийш орших 1802,0  тоот, түүнээс баруун урагш орших 7 тоот шон, түүнээс баруун хойш орших Шар хөв уул /1754,0/, Айц уул /1735,2/.

Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *