Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна

Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна

Хуваалцаарай

2024-2028 онд нийслэлд түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барих ажлыг үе шаттай хийнэ. Хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах гэрлэн дохиогүй, хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг арваннэгдүгээр сарын 25-нд хаах бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулах юм. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний баг нь 2025 онд аль трассаар, хамгийн бага газар чөлөөлөлтөөр Улаанбаатар хотын эхний тойрог замыг хийх зэрэг асуудлыг шийднэ. Мөн энэхүү шинэ тойрог замын санхүүжилтийг Туулын хурдны зам ашиглалтад орсны дараагаар хурдны замын хураамж болон бусад замын сангийн хураамжаар бүрдүүлнэ” гэв.

Түүнчлэн Туулын хурдны замыг Нисэхийн тууш замтай холбох шинэ гүүрний ажлын тендерийг ирэх онд зарлаж, ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл Наадамчдын гудамж буюу Яармагийн зам дээгүүр явах зургаан эгнээ зам бүхий босоо тэнхлэгийн гүүрэн байгууламж нь Нэгдүгээр хороолол руу холбогдож, урагшаа Нисэхийн хурдны замтай нийлэх юм. 

Мөн Яармаг-Хархорин чиглэлийн агаарын дүүжин замын тээврийн газар чөлөөлөлтийн асуудлыг шийдсэн боловч гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс шалтгаалан ажлын явц удаашралтай байгаа аж. Гэсэн ч Яармагийн замаар оргил ачаалалдаа 90 мянган машин явдаг тул “Яармаг-Хархорин” чиглэлийн эхний ажлыг ирэх ондоо багтаан дуусгана. Тэрчлэн үргэлжлэл хоёрдугаар трасс болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Шангрила төв” гэсэн чиглэлийг хотын иргэдийн санал асуулгаар шийднэ гэдгийг онцоллоо.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *