Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна

Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна

Хуваалцаарай

Яармагт зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлсэн. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 4.6 км шугамыг угсарч, шинэчлээд байна. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхзулаас тодрууллаа.

Тэрбээр “Яармагийн оршин суугчдаас зэвтэй ус гарч байна гэх гомдол ирүүлсний дагуу нийслэлийн төсвөөс санхүүжүүлж шугам солих ажлыг гүйцэтгэж байна. Хотын дарга шугам угсралтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд хийж дуусгах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 4.6 км шугам угсарсан. Энэ долоо хоногт худаг доторх арматурчлал холболтыг хийж дуусгана. Шугам хоолойг угаах, халдваргүйжүүлэх, дүүргэлт хийж, хэрэглэгчдийг цэвэр устай холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Гэрээний дагуу бол арванхоёрдугаар сарын 25-нд ажлыг бүрэн хүлээлцэж өгнө” гэв.

Яармагт шинээр сольж байгаа уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг. Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатайг Ус сувгийн удирдах газраас онцолж байна. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.

Түүнчлэн шугам хоолойг шинэчлэх явцад шугам сүлжээний трасс зарим аж ахуйн нэгж байгууллагын хашаагаар дамжих шаардлага гарсан. Тухайлбал, “Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татсан. Тус компани трасс чөлөөлж хамтарч ажилласан. Мөн Хан-Уул дүүргээс зарим тохижилт, трасс чөлөөлөлтийн ажлыг дэмжсэн байна.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

ЭТТ: 2024 он компанийн түүхэнд хамгийн өндөр ашиг, орлоготой ажилласан жил болсон

ЭТТ: 2024 он компанийн түүхэнд хамгийн өндөр ашиг, орлоготой…

ХуваалцаарайЭрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2025.04.28/ боллоо. 2024 он компанийн түүхэнд хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болсон…
Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө…

ХуваалцаарайМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын…
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн…

ХуваалцаарайБагахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *