Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа

Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа

Хуваалцаарай

Богдхан уулын дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс 10-ны өдрийг дуустал мэргэжлийн байгууллагууд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг зохион байгуулах гэж байгаа тул иргэд, оршин суугчид, аялагчид та бүхнийг тус өдрүүдэд сонор сэрэмжтэй байж ууланд гарахгүй байхыг анхааруулж байна. Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын амуудад удаан хугацаагаар үүрлээд буй зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид  тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчид та бүхнийг хөдөлгөөнөө зохицуулахыг анхааруулж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг анхааруулж байна.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *