Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Хуваалцаарай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын томоохон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв. Уулзалтын үеэр Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Энэ хүрээнд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцав.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хоёр улсын хамтын хувь нэмрийг оруулах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *