Автомашин мөргөлдөж төмөр хийцэд нэг хүн хавчуулагджээ

Автомашин мөргөлдөж төмөр хийцэд нэг хүн хавчуулагджээ

Хуваалцаарай

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “А0102” дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагджээ. Уг дуудлагыг 10-р сарын 23-ны өдрийн 18:55 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Crown” загварын 2 зорчигчтой суудлын автомашин Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Verna” загварын 3 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Hyundai Verna” загварын суудлын автомашины жолооч иргэн А /53 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 13 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.


Хуваалцаарай

Холбоотой нийтлэл

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлд тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд архи, согтууруулах…

Хуваалцаарай Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг энэ…
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлууллаа

Хуваалцаарай Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. УИХ…
Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуваалцаарай 5-р сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *