Б.Жавхлан:Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байна

Б.Жавхлан:Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байна

Сангийн сайд Б.Жавхлан:Төсвийн тухай хуульд орсон цагалбарын шинэ заалтуудын хүрээнд 2025 оны төсвийн төслийг өргөн барьсан. Нэг сарын хугацаанд 10 гаруй хэлэлцүүлгийг олон нийтэд хийлээ. Аравдугаар сарын 1-нд УИХ-ын чуулган эхлэхээс өмнө төсвийн нээлттэй ил тод байдлыг хангасан хэлэлцүүлгийг өрнүүллээ. Төсвийг УИХ баталсны дараа хууль болж гардаг. Намрын чуулган эхэлж, гишүүддээ төсвийн мэдээллийг хийлээ.

Жил жилийн төсөв дээр татварын бодлого танилцуулдаг. Бүсчилсэн хөгжлийн дагуу татварын бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын бүтцэд байгаа салбаруудыг тодорхойлж, тухайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч нар ажиллана. Өмнө нь салбар салбараар сугалж, технологийн төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг байсан бол ирэх жил бүх салбарын төхөөрөмжийг татвараас чөлөөлнө.

Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байгаа. Төрийн урсгал зардал гардгаараа гарна. Гурилын импортын татварыг хугацаагүй тэглэсэн байгаа. Эцсийн хэрэглэгчдэд хямд гурил очиж байх ёстой. Цементийн татварыг төсөвтэй уялдуулж тайлбарлах шаардлагагүй. Гурилтай яг ижилхэн. Гурван баланс буюу дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал эрэлт хэрэгцээгээ хангаж чадаж байна уу, өрсөлдөөнийг дэмжихэд юу анхаарах вэ гээд салбар яамнаас энэ талаар санал ирүүлээгүй байна. Мөн 14 мега төсөлд 43 их наяд төгрөг төсөвлөсөн. Аль хэдийн эхэлсэн, ТЭЗҮ бэлэн болсон гурван төсөл байна\\\\\\\\\

Холбоотой нийтлэл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн…
Хөвсгөл далай дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл далай дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км “Дээд модот булан” гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан байдалтай байна. …
Төв талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явах автобусны цагийн хуваарь

Төв талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явах автобусны цагийн…

Монгол нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлээд буй. Тухайлбал, хоёрдугаар сарын 22-ныг үргэлжлэх уг фестивалийг үзэж сонирхох…

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *